X
icon
icon
Улаанбаатар хот
Бидэнтэй холбогдох+976 7600-0640

 

Үйлчилгээний нөхцөл:

Нэг: Нэр томьёоны тайлбар

“Papa Logistic” платформ гэж ачаа тээврийн үйлчилгээ захиалагч болон үйлчилгээ үзүүлэгч талуудын мэдээллийг оновчтой дамжуулах, хурдан шуурхай холбох шийдлийг санал болгож буй  байгууллагын өмчлөлийн цахим мэдээллийн систем.

  1. “Байгууллага” гэж Papa Logistic мэдээллийн системийг эрхлэн ажиллаж буй хуулийн этгээдийг
  2. “Хэрэглэгч” гэж Papa Logistic мэдээллийн системд бүртгэл үүсгэсэн хувь хүн,  хуулийн этгээдийг
  3. “Тээвэрлэгч ” гэж  Papa Logistic мэдээллийн системд бүртгэлтэй  захиалагчийн хүсэлтээр түүний заасан цэгт ачаа барааг тээвэрлэж  хүргэх  хувь хүн болон хуулийн этгээдийг 

Хоёр.  Үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр болох, нэмэлт, өөрчлөлт оруулах журам

  1. Хэрэглэгч болон тээвэрлэгч тус системийн санал болгож буй шийдлийг ашиглахын өмнө энэхүү Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч “Зөвшөөрөв” товч дарснаар Үйлчилгээний нөхцөл тухайн хэрэглэгчийн хувьд хүчин төгөлдөр болно.
  2. Үйлчилгээний нөхцөлийг анхааралтай уншиж танилцах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь Үйлчилгээний нөхцөл, түүний аливаа заалтыг танилцаагүй, мэдээгүй, ойлгоогүй,хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх эсхүл Хэрэглэгчийн аливаа үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй
  3. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр Papa Logistic мэдээллийн системийн санал болгож буй мэдээллийн системийн үйлчилгээтэй холбоотой эрх, үүрэг хариуцлагыг зөвшөөрсөнд тооцно. Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол Papa Logistic мэдээллийн системийн санал болгож буй үйлчилгээг авахгүй байхыг сануулж байна.

Гурав. Бүртгэл үүсгэх

  1. Тээвэрлэгч дараах мэдээллийг өөрийн хүсэлтээр бөглөсний үндсэн дээр бүртгэл үүсгэх бөгөөд оруулсан мэдээллийн үнэн зөвийг тухайн этгээд бүрэн хариуцна.

Үүнд:

    1. 1.1.Утасны дугаар
    2. 1.2.Овог нэр,
    3. 1.3.Автомашины мэдээлэл
    4. 1.4.Иргэний үнэмлэхийн зураг
  1. Хуулийн этгээдээр хамтран ажиллах хүсэлтэй тохиолдолд байгууллагад хандан хүсэлтээ өгч гэрээ байгуулан бүртгэл үүсгэнэ. Ингэхдээ байгууллагыг төлөөлөх ажилтнуудын мэдээллийг өгөх ба дээрх ажилтнуудад Papa Logistic мэдээллийн системд нэвтрэн санал болгож буй бүхий л үйлчилгээг харах эрхтэй болно.
  2. Бүртгэл үүсгэх хүсэлт мэдээллийн системд бүртгүүлэхэд тухайн хэрэглэгчийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр 4 оронтой баталгаажуулах код ирэх бөгөөд хэрэглэгч тус кодоор орсны дараа өөрийн нууц үгээ үүсгэх шаардлагатай. Нууц үгийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлийг байгууллага хариуцахгүй болно.
  3. Байгууллага нь мэдээллийн системийн бүтээгдэхүүн, системийн  хөгжүүлэлт сайжруулалт, маркетинг, борлуулалтын зорилгоор хэрэглэгчийн мэдээллийг албан хэрэгцээнд ашиглах, хэрэглэгчтэй холбоо барьж болохыг хэрэглэгч зөвшөөрч байна.

Дөрөв: Тээвэрлэгчийн эрх, үүрэг

  1. Тээвэрлэгч нь үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг захиалагчаас нэхэмжлэн авах үүрэгтэй.
  2. Тээвэрлэгч нь ачаа барааг тээвэрлэх нөхцөл тохирох, татгалзах эрхтэй.
  3. Тээвэрлэгч нь баталгаажсан саналын дагуу ачаа барааг тээвэрлэн хүргэх үүрэгтэй.
  4. Тээвэрлэгч нь ачаа барааны бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээж авах үүрэгтэй.
  5. Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн явцад ачаа барааны бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.
  6. Тээврийн үйлчилгээтэй холбогдон үүсэх эрсдэлийг захиалагч, тээвэрлэгч ачаа хүлээн авагч талууд хүлээх ба тээврийн үйлчилгээтэй холбогдон үүсэх аливаа маргаанаас Papa Logistic мэдээллийн системийг ангид байлгана.
  7. Тээвэрлэгч нь Эрээн->Улаанбаатар тээврийн санал илгээж байгаа тохиолдолд захиалагч талтай урьдчилан заавал гаалийн бүрдүүлэлт, мэдүүлгийн талаар лавлаж баталгаажуулан тохиролцсон байх үүрэгтэй.

Тав: Захиалагчийн эрх, үүрэг

  1. Захиалагч нь тээврийн үйлчилгээнд хяналт тавих эрхтэй.
  2. Захиалагч нь тээврийн үйлчилгээний үр дүнд ачааны бүрэн бүтэн байдлыг тээвэрлэгчээс шаардах эрхтэй.
  3. Захиалагч нь өөрийн тээвэрлүүлэх ачааны мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
  4. Захиалагч нь ачаа барааны бүрэн бүтэн байдлыг тээвэрлэгч талд баталгаажуулж хүлээлгэн өгөх үүрэгтэй.
  5. Захиалагч нь үйлчилгээний төлбөрийг тээвэрлэгч талтай харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу төлөх үүрэгтэй.
  6. Тээврийн үйлчилгээтэй холбогдон үүсэх эрсдэлийг захиалагч, тээвэрлэгч болон ачаа хүлээн авагч талууд хүлээх ба тээврийн үйлчилгээтэй холбогдон үүсэх аливаа маргаанаас Papa Logistic мэдээллийн системийг ангид байлгана.
  7. Эрээн->Улаанбаатар чиглэл нь зөвхөн машины тээврийн захиалга үүсгэж байгаа бөгөөд захиалагч тал нь гаалийн бүрдүүлэлт, мэдүүлэг, хяналтыг хариуцна.

Зургаа. Байгууллагын хариуцлагын хязгаарлалт

  1. Papa Logistic мэдээллийн системийн  үйлчилгээг ашигласнаар, хэрэглэгч болон тээвэрлэгч нь өөрийн эрсдэлийг үнэлэн бүх эрсдэлийг хариуцна. 
  2. Байгууллага нь хэрэглэгчдийн хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагааг  зохион байгуулагч биш болно. Papa Logistic мэдээллийн систем нь захиалагчийн хуулиар зөвшөөрөгдсөн бараа, үйлчилгээг тээвэрлүүлэх, тээвэрлэх хүсэлтийг мэдээллийн технологи тусламжтай харилцааг ил тод, хурдан байлгах зорилготой  ачаа тээврийн мэдээллийн платформ юм.
  3. Системд  байршсан бараа/үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хуулиар зөвшөөрөгдсөн байдал болон тайлбартайгаа нийцэх асуудал  Papa Logistic мэдээллийн системийн хяналтаас гадуур байгаа болно.
  4. Хэрэглэгчдийн хооронд гарсан аливаа  маргаан, зөрчил нь Papa Logistic мэдээллийн системийн оролцоогүйгээр хэрэглэгчдийн хооронд шийдвэрлэгдэнэ.
  5. Системийн  хэрэглэгч нь өөрийн хийсэн үйлдэлд бүрэн хариуцлага хүлээнэ.
  6. Системийн хэрэглэгч нь нэвтрэх мэдээлэл, нууц үгийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

Долоо. Хэрэглэгчийн мэдээллийг нууцлах тухай

  1. Хэрэглэгчийн өөрийн хүсэлтээр оруулсан болон үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан мэдээллийг үйлчилгээнээс бусад зорилгоор ашиглахгүй байх.
  2. Хэрэглэгчийн өөрийн хүсэлтээр оруулсан болон үйлчилгээ үзүүлэх явцад олж авсан хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүргийг хүлээнэ.
  3. Хэрэглэгчийн мэдээллийг олон улсын стандартад нийцсэн сервер дээр нууцлалын өндөр түвшинд хадгална.
  4. Хэрэглэгч системээс гар утасны аппликейшн дамжуулан хүүсэн үедээ гарах боломжтой байна.

Найм. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл

  1. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөл, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт авчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио, цээр, гуравдагч ханган нийлүүлэгч байгууллагын систем, сүлжээ, интернэт, эрчим хүч, тог цахилгааны тасалдал, сүлжээний хэвийн ажиллагааны горимоос хэтэрсэн гэнэтийн огцом ачаалал зэрэг Талуудын хүсэл зоригоос үл хамаарах, тэдгээрийн хяналтаас гадуур, урьдчилж тооцох ба даван туулах боломжгүй шалтгаануудыг ойлгоно.
  1. Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд нэн даруй нөгөө Талдаа мэдэгдэнэ. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаагаар хойшлогдоно.

Papa Logistic – Ачаа тээврийн платформ таны цаг, мөнгө, энергийг хэмнэнэ.

+976 7600-0640

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Явуу оффис төв, Улаанбаатар хот

Та мэйл хаягаараа бүртгүүлэн бүх мэдээ, мэдээллийг хүлээн аваарай

Сошиал хаяг :